Монгол улс 2017 онд аялахад хамгийн тохиромжтой орнуудын жагсаалтанд багтлаа

Олон улсын аяллын хөтөч Lonely Planet 2017 онд аялахад хамгийн тохиромжтой газруудыг нэрлэсэн байна. Энэхүү хөтчийг боловсруулагчид ирэх жил Монгол, Оман болон Финланд улсуудад анхаарал хандуулахыг санал болгожээ.                                                                                Lonely Planet-аас гаргасан бүрэн жагсаалт:

Бермуда 

Бермудын арал нь спортоор хичээллэх эсвэл далайн эрэг дээр алжаалаа тайлахад зориулагдсан төгс цаг агаартай.

 Доминика

Доминика улс өөрийн онгон байгалийг маш сайн хадгалж чадсан улс юм.

 Канад

Канадын залуу ерөнхий сайд Жастин Трюдогийн хичээл зүтгэлээр тус улс нь амьдрахад бүр ч их таатай болсон. Дээрээс нь Канад долларын сул ханш нь аялахад бүр ч боломжтой нөхцөл үүсгэж байна.

Колумб

Колумб улсыг маш зочломтгой орон гэж жуулчид үнэлдэг. Үүнээс гадна Ромын папын айлчлал дэлхийн өнцөг бүрийн жуулчдын анхаарлыг татаж чаддаг.

 Мьянмар

Lonely Planet-ын мэргэжилтнүүд Мьянмар улсыг эртний сүм хийдүүдтэй "цаг хугацаа ба орон зайн портал" гэж нэрлэдэг.

 Монгол

Монгол улсын нийслэл Улаанбаатар хот нь өдөр ирэх тусам орчин үеийн хот болон хувирч, эрчимтэй хөгжиж байгаа юм. Харин 2017 онд Монгол улс олон улсын жуулчдыг хүлээн авахын тулд цоо шинэ онгоцны буудал нээж байгаа.

 Непал

Lonely Planet хөтөч Непалд очиж амралт зугаалгаа хэрэгтэй зүйлстэй хослуулахыг санал болгож байна. Өнгөрсөн жил болсон газар хөдлөлтийн улмаас асар их хохирол учирсан тул Непал улсад мөнгөний урсгал шаардлагатай байгаа. Тиймээс жуулчдын тоо их байх тусмаа сайн.

Оман

Оман улс "Majarat" гэдэг цоо шинэ гэр бүлийн амралтанд зориулсан футурист парктай болж байгаа. Энэхүү соёл амралтын хүрээлэнг барихад Оман улс 120 сая доллар зарцуулжээ.

Финланд

Финланд улс 2017 онд тусгаар тогтнолынхоо 100 жилийн ойг тэмдэглэнэ. Тус үйл явдлын хүрээнд асар олон тооны наадам, үзэсгэлэн ба арга хэмжээнүүдийг зохион байгуулах болно.

Этиоп

Тус улс нь өвөрмөц амьтан, ургамал, өөрийн гэсэн хуанли (этиопчуудын хувьд жилд 13 сар байдаг) мөн мэдээж хэрэг кофе гээд жуулчдыг татах өөрсдийн гэсэн онцлогтой.

Мөн Lonely Planet хөтчийн мэргэжилтнүүд дараа жил заавал очиж үзэх хэрэгтэй хотуудын жагсаалтыг танилцуулсан юм. Уг жагсаалтын хамгийн эхний байранд Францын Бордо хот оржээ. Учир нь тун удахгүй Бордо хотыг бусад мужуудтай холбох төмөр замын барилгын ажил дуусах юм. Харин хоёрдугаар байранд Кейптаун багтжээ. Уг хотод "Zeitz" гэх орчин үеийн урлагийн томоохон музей тун удахгүй нээгдэх болно. Рейтингийн гуравдугаар байранд Лос-Анжелес хот бичигдсэн байна.

Эдгээр хотуудын араас Лиссабон, Мерида, Москва, Охрид, Пистоя, Портленд, Орегон ба Сөүл хотууд жагсчээ.