“UB Food Festival”

Жил бүр зохион байгуулагддаг “UB Food Festival” арга хэмжээ 5 дахь жилдээ 2017 оны 09 дүгээр сарын 02,03-ны өдрүүд буюу энэ амралтын өдрүүдэд “Гэрэлт гудамж”-нд зохион байгуулагдах гэж байна.

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас нийслэлчүүдээ амралт, чөлөөт цагаа зөв боловсон хөгжилтэй дурсамжаар дүүрэн өдрүүдийг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна.

“UB food festival” арга хэмжээний хөтөлбөр:

2017.09.02

  • 16:00 – 16:20 UB Food Festival – ийн нээлтийн үйл ажиллагаа
  • 16:20 – 16:35 Язгуур урлагын тоглолт
  • 16:35 – 17:10 Хэн хамгийн хурдан Hotdog идэх вэ тэмцээн
  • 17:10 – 17:25 SaybeatBeatbox Crew үзүүлбэр
  • 17:25 – 17:40 Саксфончин Сүхээгийн үзүүлбэр
  • 17:40 – 18:10 Хэн хамгийн олон Burger идэх вэ тэмцээн
  • 18:10 – 18:35 Hooliganz Break Dance Crew бүжгийн үзүүлбэр
  • 18:35 – 19:25 Хоолны талаар хэн сайн мэдэх вэ хөгжөөнт AXA тэмцээн
  • 19:25 –20:05 Рок поп дуучдын тоглолт
  • 20:05 – 20:30 Nature Dance Production эртний галын бүжиг болон хатдын бүжгийн үзүүлбэр
  • 20:30 – 21:30 DJ Show /DJ D-Hopes/
  • 21:30 – 22:00 Xome Entertainment дуучид болон флаш моб бүжгийн үзүүлбэр
  • 22:00 – 00:00 Гудамжны шилдэг тогооч тэмцээн

2017.09.03

  • 14:00 – 18:00 Light Street Cosplay & Comic шилдэг cosplay шалгаруулах тэмцээн
  • 18:00 – 18:35 Хэн хамгийн хурдан Hotdog идэх вэ тэмцээн
  • 18:35 – 20:05 Салса кизомба бачата бүжгийн сургалт болон үзүүлбэр
  • 20:05 – 20:35 Хэн хамгийн олон бургер идэх вэ тэмцээн
  • 20:35 – 21:25 Хоолны талаар хэн сайн мэдэх вэ хөгжөөнт AXA тэмцээн
  • 21:25 – 22:10 Үүнийг хэрхэн хийдэг вэ? Хоол хийх зөвлөгөө болон сургалт
  • 22:10 – 22:25 Saybeat beatbox crew Beatbox үзүүлбэр
  • 22:25 – 22:40 Hooliganz Break Dance Crew бүжгийн үзүүлбэр
  • 22:40 – 23:10 Гудамжны шилдэг хоолтой газар шалгаруулах үйл ажиллагаа
  • 23:10 – 00:00 DJ Show /DJ Lynage/

“UB food festival” нь Монгол хоолны соёлыг гадаадын жуулчдад таниулах, бусад улс орнуудын хоолны соёлыг эх орондоо түгээн дэлгэрүүлэх, иргэдийн зохистой хооллолтын талаарх ойлголтыг дээшлүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой.

Уг өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд хамгийн чанартай, амтлаг хоол хүнсээр хурдан шуурхай үйлчилж, олны талархлыг хүлээсэн нэг аж ахуйн нэгжийг “Олон орны хоолны гудамж” арга хэмжээний шилдэг оролцогч, шилдэг тогоочоор шалгаруулан өргөмжлөл мөнгөн шагналаар шагнана.

Мөн хүрэлцэн ирсэн иргэдийн дунд “Хэн олон хотдог, бургер идэх вэ” зэрэг хэд хэдэн төрлийн тэмцээн, уралдаан, янз бүрийн сонирхолтой урлаг, соёлын үзүүлбэрүүдийг зохион байгуулж тэмцээнд идэвхитэй оролцсон иргэдийг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнана.  

Эх сурвалж: Нийслэлийн Аялал жуулчлалын газар