Сибирийн тэсгим хүйтэнд хүн төрөлхтөн хэрхэн аж төрж байгааг харуулсан гэрэл зургууд

Английн алдарт гэрэл зурагчин Тимоти Ален гэгч тэжээмэл амьтад, ахуй амьдралтай холбосон киноны зураг авалт хийхээр ОХУ-ын Сибирийг зорисон байна. Тэр замдаа олон адал явдал, гайхамшигтай дүр төрхтэй учирч үүнийгээ өөрийн гэрэл зургийн дуранд буулгажээ. Сибирийн -50 хэмийн хүйтнийг харуулсан гэрэл зургууд нь тэсгим хүйтэнд хүн төрөлхтөн хэрхэн аж төрж байгааг, нүүдлийн амьдрал ямар гайхалтай онцгой утга учиртай, хачирхалтай олон зүйлийг Тимоти Ален зурагчны хувьд аяалж, гайхамшигт зургуудыг илэрхийлсэн байдаг.