ХБНГУ-ЫН УЛААНБААТАР ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ШЕНГЕНИЙ ВИЗ МЭДҮҮЛЭХЭД ШААРДАГДАХ БИЧИГ БАРИМТУУД

Аяллаар буюу жуулчлах зорилгоор Шенгений виз мэдүүлэхэд дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ. Аялал эхлэхээс 1 сараас багагүй хугацааны өмнө мэдүүлсэн байвал зохистойг анхаарна уу.

1. Бүрэн гүйцэд бөглөсөн виз хүссэн маягт(герман эсвэл англи хэлээр бөглөх)

2. Мэдүүлгийн хуудсыг ХБНГУ-ын ЭСЯ-ны вэб хуудаснаас бөглөөд авчирч болно. Эсвэл маягтыг хэвлэж аваад бөглөж болно.

3. Гадаад паспорт болон өмнөх гадаад паспортууд эх хувиар

Паспортын хүчинтэй хугацаа төлөвлөж буй аялал эхлэх өдрөөс хойш хамгийн багадаа 3 сараас  дээш хүчинтэй  байх

Сүүлийн 10 жилийн дотор олгосон байх

Багадаа 2 нүүр ямар нэг штамп тэмдэглэлгүй чөлөөтэй байх

4. Биометрийн шаардлага хангасан 3.5×4.5 цээж зураг 2%

5. Үйлчилгээний хураамж том хүн 60 еврог, хүүхэд(6-12 нас) 35 еврог тус, тус монгол төгрөгөөр визийн мэдүүлгээ өгөхдөө бэлнээр төлнө. (0-6нас) хүүхэд хураамжаас чөлөөлөгдөнө.

6. Аялагчдад зориулсан эрүүл мэндийн даатгалыг виз мэдүүлэхэд заавал хийлгэх ёстой. Эрүүл мэндийн даатгал нь шенгенд байх хугацаанаас 2 долоо илүү байвал зохиcтой.

7. Аяллын хөтөлбөр, аяллын зочид буудал, тийз захиалга

8. Аялалтай холбоотой зардлыг санхүүжүүлэх баримт.

Виз мэдүүлэгч өөрөө аяллын зардлаа санхүүжүүлэх бол дараах санхүүгийн баримтын аль нэг байж болно. Багадаа 6 сар ашигласан өөрийн хадгаламжийн дэвтэр ба түүний хуулбар болон банкны тодорхойлолт сүүлийн зургаан сарын өөрийн дансны гүйлгээний хуулга болон банкны тодорхойлолт

Монголын аж ахуй нэгж, байгууллага аяллын зардлыг хариуцах бол:
Холбогдох зардлыг бүрэн хариуцахыг мэдэгдсэн албан захидал
Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ
аж ахуйн нэгж, байгууллагын сүүлийн 6 сарын дансны хуулга
Виза мэдүүлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар (орчуулга шаардлагагүй)
Амралттай, чөлөөтэй болон цалингийн хэмжээг тодорхойлсон ажил олгогчийн албан бичгийг герман эсвэл англи хэл дээрх орчуулгын хамт