АНУ-ЫН УЛААНБААТАР ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ВИЗ МЭДҮҮЛЭХЭД ШААРДАГДАХ БИЧИГ БАРИМТУУД

Та бизнес/жуулчны виз мэдүүлж байгаа бол дараах зүйлсийг бүрдүүлэх ёстой.

1. Цагаачлалын бус визний цахим маягт (DS-160)

2. Гадаад паспорт АНУ-д байх хугацаанаас хойш наад зах нь зургаан сарын хугацаанд хүчинтэй паспорт

3. Цээж зураг (5cмx5cм) 1%

4. Визны хураамж төлсөн баримт

5. Цаг авсан баталгаат хуудас

6. Одоогийн орлого, татвар төлөлт, үл хөдлөх хөрөнгө, бизнес эрхлэлт, эд хөрөнгийн баталгаа(англи хэлний орчуулгатай)

7. Аяллын хөтөлбөр болон товлосон аяллын тань талаарх бусад тайлбарууд(англи хэлний орчуулгатай)

8. Албан тушаал, цалин, ажилласан хугацаа, амралт, өмнө нь АНУ-д ямар ажлаар явж байсан зэргийг тодорхойлсон ажил олгогчийн тань захиа (англи хэлний орчуулгатай)

9. Хэрвээ та

a. Оюутан бол
Хамгийн сүүлийн дүнгийн хуулга, үнэмлэх, диплом. Мөн дансны хуулга зэрэг таны санхүүгийн чадавхийг нотлох бусад баримтууд. (англи хэлний орчуулгатай)

Ажил эрхэлж буй насанд хүрэгчид бол
Ажил олгогчоос авсан ажил эрхлэлтийн тодорхойлолт болон сүүлийн гурван сарын цалингийн хуулга(англи хэлний орчуулгатай)

Бизнес эрхлэгчид болон компаний захирал бол Компани дахь албан тушаал болон цалингийн тодорхойлолт (англи хэлний орчуулгатай)

Төрөл садан дээрээ зочлогсод бол
Төрөл садангийнхаа статусын баталгааны хуулбарыг (жишээ нь Ногоон карт, иргэншлийн гэрчилгээ, хүчинтэй виз гэх мэт) авчирна уу.

АНУ руу давтан зорчигчид бол
Хэрэв та урьд нь Америкийн Нэгдсэн Улсад зорчиж байсан бол таны хилээр орж гарсныг болон визний статусыг нотлох баримт бичгүүд