Амралтын газарУлаанбаатар орчимБогдхан-Уул зайсан орчимТөвийн бүсийн

НОМАД АМРАЛТЫН ГАЗАР | NOMAD HORSE CAMP

БАГТААМЖ 120
СУУЦНЫ ТӨРӨЛ Байшин, Гэр
ҮЙЛЧИЛГЭЭ
  • Төв суурингаас ойр (Зуун мод, Налайхаас 18 км)
  • Үндэсний хэв маягийг харуулсан гэр
  • Үндэсний Хоол
  • Ус, Цахилгаан (Нарны цахилгаан үүсгүүр)
  • Боловсон ариун цэврийн өрөө, шүршүүр 
  • Орчуулагч (Англи Япон хэлтэй)
  • Аюулгүй байдлыг хангах хэрэглэл: Сайн чанарын эмээл, Зориулалтын малгай, гутлын түрий, анхлан унагчдад зориулсан хашаа
  • Морь унасны дараа алжаалаа тайлах гэр-1, хоолны гэр-1. Хэрвээ хонохыг хүсвэл гэр болон майханд хонох боломжтой. 
  • Өвөл ажилладаг
УЛААНБААТАР ХОТООС  45км зайтай

 


ТАНИЛЦУУЛГА

Үзэсгэлэнт уул, хээр талд морь унаж давхихыг хүсвэл
- Морь унаж сурмаар байвал
- Хүүхэд, дүү нартаа морь унуулж сургах, монгол уламжлалаа заахыг хүсвэл
- Айраг ууж, хөдөөний амьдралыг мэдэрмээр байвал
та бүхэн манайд зочлоорой.

Таны хүсэл, чадвар зэрэгт тохируулан морь, унах газар, унах цагийг сонгох болно. Мөн та  Дархан цаазат Богд хан уул, Цэцээ гүний оргил, Манзушир хийд, Салхитын цахилгаан станцаар аялах боломжтой.

БАЙРШИЛ

Байршил: Замын булаг, Богд Хан уулын зүүн урд ам, Улаанбаатар хотоос 45 км, Налайх Зуунмодын зам дагуу, машинаар 1 цаг явна.