Жуулчны БаазУлаанбаатар орчимТөвийн бүсийнЗуны 3 сар ажилдаг

ХОТГОЙД ТУР

БАГТААМЖ 20-30
СУУЦНЫ ТӨРӨЛ Байшин, Гэр
ҮЙЛЧИЛГЭЭ
  • Ресторан
  • Биллъярд
  • Шөнийн од харах
  • Загасчлал + Моторт завь
  • Дугуй, явган аялал + хөл массаж
  • Морин аялал
  • Каяак өдрийн хөтөлбөр
  • Саун Душ
УЛААНБААТАР ХОТООС  10км зайтай

 


ТАНИЛЦУУЛГА

Манай жуулчны бааз нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутагт орших олон голын бэлчир хэмээх байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. Бид та бүхэнд нарийн төлөвлөсөн 1 болон олон өдрийн сонирхолтой, мартагдашгүй аялалуудыг санал болгож байна. Амьд байгальд амрангаа нарийн төлөвлөсөн сонирхолтой аяллын хөтөлбөрүүд, мастер тогоочийн гарын хоол идэж,адал явдалт усан спортоор хичээлэнэ, загасчлалаарай

НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ

Загасчлал + Моторт завь

Таван гол жуулчны баазын эргэн тойронд байх голуудад Зэвэг, Цурхай, Хадран гэх мэт цэнгэг усны загас элбэг байдаг. Мөн цэнгэг усны хаан Тул загасны тархац нутгийн нэг бөгөөд та моторт завиар загасчлах газартаа хүргүүлэн, сэтгэл амар загасчлах нэг өдрийн аяллын багцыг санал болгож байна.
БАЙГАЛ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЖ
БАРЬСАН ЗАГАСАА БУЦААЖ ТАВЬЯ

Шөнийн од харах
Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дурангаар шөнийн тэнгэрт түгэх сая сая оддыг санаан зоргоор харах сайхан боломж

Дугуй, явган аялал + хөл массаж
Бүгсэйн нуруу болон Эрчимийн нуруун бэлийг дагаж, Олон голын үзэсгэлэнт бэлчирээр зугаална. Урт аяллын дараа хөл массаж хийлгэж алжаал ядаргаагаа тайлах боломжтой. Бартаат замын адал явдалт аялал

Каяак өдрийн хөтөлбөр
Та бүхэн аялалын багаараа кемп-с гарч Идэр гол эсвэл Дэлгэр мөрөний эргээр 15-30 км газар машинтай аялал хийж “Каяак өдрийн хөтөлбөр”-н цэгт хүргүүлснээр үндсэн аялал эхэлнэ.
Хээрийн амтат хоол, өдрийн хоолны буффет
Цэнгэг усны адал явдалт, идэвхитэй спорт
15-30 км туулах зам

БАЙРШИЛ