Жуулчны БаазУлаанбаатар орчимГорхи тэрэлж бүс Бүс нутгаарТөвийн бүсийнӨвөл ажилдаг Жилийн 4 улирал ажилдагResort hotel

БЭНИБАНА ЖУУЛЧНЫ БААЗ | BENIBANA TOURIST CAMP

ЖИЛИЙН ДӨРВӨН УЛИРАЛ
БАГТААМЖ 20-30
СУУЦНЫ ТӨРӨЛ Байшин, Гэр
ҮЙЛЧИЛГЭЭ
  • Ресторан
  • Зочид буудал
  • Хурлын заал
  • Явган аялал
  • Халуун устай
  • Ванн Дүштэй
  • Спорт заал
  • Караоке
  • Биллярд
  • Теннис
  • Хоолтой
УЛААНБААТАР ХОТООС  20км зайтай

 


ТАНИЛЦУУЛГА

Манай бааз нь “Соёлтой үйлчилгээг монголдоо…!” уриан дор үйлчилэгч тал нь гадаад дотоод бүх амрагчиддаа ая тухтай, цэвэр цэмцгэр амрах орчинг бүрдүүлж соёлтой боловсон үйлчилгээгээр хангах, үйлчлүүлэгчид нь соёлтой үйлчилгээг биеэр мэдэрч үнэн сэтгэлээсээ алжаалаа тайлж чаддаг тийм бааз байхыг зорьж, бүх л үйл ажиллагаагаа энэхүү уриаг чиглэл болгон ажилладагаараа онцлог юм.

БАЙРШИЛ

Улаанбаатар хотоос 20км зайд Налайхаас Тэрэлж замд Болор амралтын хажууд байрлана.

СУУЦНЫ ТӨРӨЛ

Манай байрнууд нь монгол үндэстний гэр болон орчин үеийн боловсон хэрэглээг хангахуйц хийцтэй котеджоос бүрдэнэ.   Котедж нь дотороо люкс болон мотел маягийн хэмээх хоёр төрлийн бүтэцтэй. Тус бүр бүрэн тоноглогдсон ариун цэврийн өрөөтэй. Гэр буудалын хувьд ч мөн ариун цэврийг чанд сахисан нийтийн 00 болон душийг ойрхон байрлуулж өгсөн. Эдгээр дотроо хамгийн онцлог зохион байгуулалттай нь люкс котедж бөгөөд бүхэл бүтэн нэг давхар байшинг дотор нь тохилог зочны өрөө, хоёр том унтлагын өрөөнд хуваарилж найз нөхөд, гэр бүл, ахан дүүсээрээ уужуу тайван амарч тухлахыг голчилдог хүмүүст зориулж барьсан билээ. Буудлын үйлчилгээний хувьд урьдчилан манай баазын тусгай хөтөлбөрөөр сургасан үйлчилэгчид зочин болгоныг ая тухтай байлгахаар сэтгэлээсээ хандаж үйлчлэх юм. Мөн ариун цэврийн хувьд дээд зэргээр анхаарал тавьж үйлчилэхийг гол зарчимаа болгоно.