Жуулчны БаазӨвөрхангай Бүс нутгаарЗуны 3 сар ажилдаг

ХАШХАН

БАГТААМЖ 30-40
СУУЦНЫ ТӨРӨЛ Гэр
ҮЙЛЧИЛГЭЭ
  • Ресторан
  • Биллярд
  • Спортын талбай
  • Монгол ахуйтай танилцах
  • Хөтөч тайлбарлагч
  • Галын наадам
  • Урлагийн тоглолт
  • Хоолтой
УЛААНБААТАР ХОТООС  410км зайтай

 

 


ТАНИЛЦУУЛГА

Хашхан баазаас Монгол орны алдар цуутай олон үзэсгэлэнт газрыг үзэж сонирхох боломжтой. Эртний алдарт Хархорин хот 50 км, өндөр гэгээн Занабазарын амьдардаг байсан Төвхөн хийд 14 км, 22 метрийн өндрөөс буух Орхон голын их хүрхрээ 35 км, Хужиртын халуун рашаанаас 32 км-ийн зайд тус тус оршдог.

НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ

  • Монгол үндэсний зоог боодог, хорхог, шорлог болон бусад захиалгат хоол хийх
  • Сагсан бөмбөг, волейбол болон биллиард тоглох зориулалтын хэрэгслүүдтэй.
  • Хүлээн авалт, төрсөн өдөр болон бусад тэмдэглэлт баярын арга хэмжээг зохион байгуулах.
  • Малчин айлд зочлон айраг исгэх, гүү саах, эмнэг сургахыг харах, гэр барих.
  • Морь, сарлаг унуулах ба морин тэргээр аялуулах
  • Загас барих зэрэг үйлчилгээг үзүүлнэ.

БАЙРШИЛ

Улаанбаатар хотоос 410 км /засмал зам 380 км, Арвайхээр хотоос 95 км, Бат-Өлзий сумаас 17 км, сайжруулсан шороон зам 30км/ зайд байрлана.