СувилалЭмнэлэг сувилалБайршилУлаанбаатар орчимСанзай гүнт Бүс нутгаарТөвийн бүсийнӨвөл ажилдаг Жилийн 4 улирал ажилдаг

ЭНХСАРАН АМРАЛТЫН ГАЗАР, СУВИЛАЛ

БАГТААМЖ 80-100
СУУЦНЫ ТӨРӨЛ Гэр
ҮЙЛЧИЛГЭЭ
  • Ресторан
  • Уламжлалт эмчилгээ
  • Сэргээн засах эмчилгээ
  • Алжаал тайлах массаж
  • Хоолтой
УЛААНБААТАР ХОТООС  50км зайтай

 

 


ТАНИЛЦУУЛГА

Тус сувилал нь улсын хэмжээний хүн амд үйлчлүүлэгчдийн эрх ашгийг дээдлэн дорнын болон орчин үеийн анагаах ухааны эмчилгээний аргуудыг хослуулан тусламж үйлчилгээ үзүүлж байна.Сувиллын газрын стандартын дагуу хүний нөөц мэргэжлийн боловсон хүчнээр хангагдан ажиллаж байна.

ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ

Уламжлалт эмчилгээ:

  • Зүү, төөнө засал
  • Бариа,бигнүүр засал
  • Дэвтээлэг засал, рашаан эмчилгээ
  • Зөгийн балтай татлага
  • Давсан зам дээр гишгүүлэх

Сэргээн засах эмчилгээ:

  • Цахилгаан эмчилгээ, массажууд
  • Гэрэл эмчилгээ
  • Тосон эмчилгээ “парафин”
  • Эмчилгээний биеийн тамир Хөдөлгөөн засал эмчилгээ
  • Харвалт болон нуруу нугасны гэмтлийн дараах саа саажилтын хөдөлгөөн засал

БАЙРШИЛ

Улаанбаатраас 50км Сонгины амралтын баруун талд байрлана.