Жуулчны БаазАрхангай Бүс нутгаарЗуны 3 сар ажилдаг

ТАЙХАР

БАГТААМЖ 75-80
СУУЦНЫ ТӨРӨЛ Гэр
ҮЙЛЧИЛГЭЭ
  • Ресторан
  • Морь унуулах
  • Сарлаг унуулах
  • Нум сум харвах
  • Биллярд
  • Спортын талбай
  • Хорхог хийж өгөх үйлчилгээ
  • Хоолтой
УЛААНБААТАР ХОТООС  520км зайтай

 

 


ТАНИЛЦУУЛГА

Манай бааз нь Архангай аймгийн Ихтамир сумын сумын нутаг, үзэсгэлэнт Хойд Тамирын голын хөвөөн дээрх домогт Тайхар чулууны дэргэд оршдог. Энэ нь манай орны аялал жуулчлалын үндсэн маршрутын нэг болох УБ-Хархорин-Хорго чиглэлд аялж буй жуулчид саатан хоноглож, байгалийн өвөрмөц сонин тогтоц бүхий Тайхар чулууг сонирхон амарч тухлах нэн тохиромжтой байршил юм.

НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ

  • Монгол гэр барих, үнээ хонь саах, сүү хөөрүүлэх, өрөм загсаах, цагаан идээ боловсруулах аргыг үзүүлэх
  • Морь, сарлаг унуулах
  • Хорхог, боодог хийж өгөх
  • Эсгий хийх монгол технологийг үзүүлэх
  • Нум сум харвах
  • Галын наадам хийх зэрэг үйлчилгээг захиалгын дагуу үзүүлнэ.

БАЙРШИЛ

Улаанбаатараас 520 км, Хархориноос 160 км, Хорго, Тэрхийн цагаан нуураас 140 км-ийн зайд Архангай аймгийн Ихтамир сумын нутаг, Тайхар чулууны дэргэд байрлана.