Жуулчны БаазБулган Бүс нутгаарЗуны 3 сар ажилдагДотоод аялал

МОЙЛТ ЭКО ЛОДЖ

ЗУНЫ 3 САР АЖИЛЛАНА
БАГТААМЖ 40-45
СУУЦНЫ ТӨРӨЛ Байшин, Гэр
ҮЙЛЧИЛГЭЭ
  • Ресторан
  • Спортын талбай
  • Морин аялал
  • Фото Сафари
  • Спорт загасчлал
  • Явган аялал
  • Монгол ахуйтай танилцах
  • Халуун хүйтэн устай
УЛААНБААТАР ХОТООС  569км зайтай

 

 


ТАНИЛЦУУЛГА

Мойлт эко жуулчны бааз нь Улаанбаатар, Хөвсгөл, Амарбаясгалант, Тэрхийн Цагаан нуур, Хархорин зэрэг аяллын гол бүс нутгуудын төвд оршдог. Эдгээр цэгүүдийг холбож дунд нь амсхийх боломжийг олгох газар. Биологийн олон төрөл зүйлүүдийг агуулсан Сэлэнгэ, Хануй, Цагаан, Балиг зэрэг олон голын төгсгөл бэлчирүүд байна. Дөрвөлжин булш, хиргисүүр, хадны сүг зураг, буган чулуу зэрэг түүх соёлын нөөц нэн элбэг. 

БАЙРШИЛ

Улаанбаатар хотоос Дарханаар явбал 569км Булган аймаг, Баян-Агт сум, Хануй Сэлэнгэ голуудын бэлчирт байрлана.