СувилалРашаан сувилал

АР ЖАНЧИВЛАН РАШААН СУВИЛАЛ

БАГТААМЖ 250-300 
СУУЦНЫ ТӨРӨЛ Байшин 

ҮЙЛЧИЛГЭЭ

  • Рашаан эмчилгээ
  • Агаар эмчилгээ
  • Бариа засал
  • Физик эмчилгээ
  • Шавар эмчилгээ
  • Биеийн тамир эмчилгээ
  • Тосон эмчилгээ
  • Гүүний саам
  • Зүү төөнө
  • Бумба
УЛААНБААТАР ХОТООС  60км зайтай

ТАНИЛЦУУЛГА

Ар Жанчивлан рашаан сувилал нь 1973 онд анх үүсгэнэ байгуулагдсан. Анх 1926-1927 онд В.А.Смирнов, 1946 онд В.Н.Попов, 1949-1958 онуудад Ш.Цэрэн, Намнандорж нарын хүмүүс судалгаа хийж нүүрс хүчлийн хийтэй хүйтэн рашаан, хүчилтөрөгчийн давхар исэлттэй ус, Монгол болон дэлхийд ховорт тооцогддог радон бүхий рашаан байгааг тогтоожээ.                                                                   Зуны улиралд нэг ээлжиндээ 250-300 сувилуулагч, өвлийн улиралд нэг ээлжиндээ 150-200 сувилуулагч хүлээн авах хүчин чадалтай бөгөөд ходоод, элэг, цөс, бөөр, ууц нуруу, үе мөчний болон цусны даралт ихсэх, багасгах, мэдрэлийн системийн өвчтэй хүмүүст рашаан, гүүний саам, цагаан ямааны сүү, коктейл уулгах, зүү төөнүүр, хануур самнуур, иллэг массаж, шавар, фикик, тосон эмчилгээ, биеийн тамир хөдөлгөөн засал зэргээр үр дүнтэй эмчлэн, сувилж байна.

Эмчилгээ үйлчилгээ нь 3 тасаг буюу  6 кабинетэд 3 их эмч, 1 бага эмч, 4 сувилагч нийт 12 ажиллагсадтайгаар явагддаг. Биеийн тамир чийрэгжүүлэлтийн кабинет нь бялдаржуулах урлагийн техникээр тоноглогдсон, орчин үеийн технологийг нэвтрүүлсэн. Бариа засал, физик, биеийн тамир, порцедур, парафин, усан эмчилгээ, шавар эмчилгээний кабинетууд тус тус ажилладаг. Нэг ээлжиндээ 160 хүнийг хооллох хүчин чадалтай зоогийн тасаг нь 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эмчилгээний болон эрчимт хоолоор үйлчилдэг. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, хүнд хэлбэрийн зүрхний шигдээсийн дараах үе, артерийн даралт ихдэлтийн өвчин II Б түүнээс дээд шат, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан зохимжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалтай бол хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой. Сувилуулах эрхийн бичиг, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, амбулаторын карттай хүлээн авах ба доорх утсанд захиалгаа өгч бүртгүүлснээр сувилуулах боломжтой. /Жилийн 4 улиралд ажиллана./

ВИДЕО

БАЙРШИЛ

Улаанбаатар хотоос 60 км Төв аймгийн Эрдэнэ суманд байрлана.