МОЙЛТЫН ТОХОЙ


БАГТААМЖ 150
СУУЦНЫ ТӨРӨЛ Байшин 

ҮЙЛЧИЛГЭЭ

  • Ресторан
  • Рашаан эмчилгээ
  • Бариа засал
  • Шавар эмчилгээ
  • Биеийн тамир эмчилгээ
  • Гүүний саам
  • Зүү төөнө
  • Бумба
  • Үе мөчний элсэн шарлага
  • Бясалгалын дасгал 
  • Хүчилтөрөгчийн коктейль
  • Фитнес
  • Биллъярд
  • Ширээний теннис
  • Сагсан бөмбөг
  • Диско 
  • Караоке
  • Саун
УЛААНБААТАР ХОТООС  49км зайтай
moilttohoi@gmail.com

ТАНИЛЦУУЛГА

Мойлтын тохой амралт сувилал нь өвлийн хямдралтай тарифаар үйлчилж байна. Эрүүл цэвэр агаарт уламжлалт, сэргээн засах эмчилгээ үйлчилгээг мэргэжлийн эмч, сувилагчаар хийлгэн ая тухтай амрахыг урьж байна. ЭМД болон өндөр настнуудын 60%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ

Манай сувилал нь уламжлалт болон физик эмчилгээгээр таны сэтгэлд хүрэхүйц эмчилгээ, сувилгааг үзүүлэх болно.

Элсэн шарлага: 

Эмнэлгийн байрны дэргэд 10х10м2 элсэн талбай нь нарны тусгал, халуун рашаан, дулаан уур амьсгалын нөлөөгөөр халж, маш сайн элсэн засал болдог бөгөөд рашаан эмчилгээтэй хослуулахад, бөөр давсаг, ууц, нурууны мэдрэлийн үрэвсэлд маш сайн нөлөө үзүүлдэг.

Иллэг, бариа засал: 

Бүтэн биеийн зөөлөн бариа, халуун сүүн бариа, халуун шөлөн бариа, халуун тосон бариа, шар сүүн бариа хийх.  Эдгээр бариа нь биеийн үйл ажиллагааг сэргээх, бие махбодыг хоргүйжүүлэх, тамиржуулах, хүч сэлбэх, биеийн эсэргүүцэл нэмэгдүүлдэг. Рашаан эмчилгээтэй хослуулахад эмчилгээний үр дүн сайн.

Зүү төөнүүр эмчилгээ: 

Зүү эмчилгээ, монгол төөнө, янжууран төөнө, цахилгаан төөнүүр эмчилгээг рашаан эмчилгээтэй хослуулан хийхэд эмчилгээний үр дүн сайн байдаг.

 Бөөр шээсний замын эмгэг

  • Бөөрний архаг үрэвсэл (Пиелонефрит)
  • Бөөр давсагны архаг үрэвсэл

ВИДЕО

БАЙРШИЛ

Улаанбаатар хотоос 50км засмал замаар яваад Горхи Тэрэлж байгалийн цогцолборт газрын Туул голын хөвөөн дээр байдаг.