СувилалРашаан сувилал

МОГОЙТ

БАГТААМЖ 50
СУУЦНЫ ТӨРӨЛ Байшин, Гэр 

ҮЙЛЧИЛГЭЭ

  • Ресторан
  • Уурын утлага
  • Халуун чулууны жин
  • Рашааны замаг
  • Бумба
  • Үе мөчний элсэн шарлага
  • Бясалгалын дасгал 
  • Хүчилтөрөгчийн коктейль
  • Фитнес
  • Биллъярд
  • Ширээний теннис
  • Сагсан бөмбөг
  • Диско 
  • Караоке
  • Саун
УЛААНБААТАР ХОТООС  460км зайтай

ТАНИЛЦУУЛГА

Өндөр гэгээн Занабазар Жавзандамба хутагт энэ рашааныг нээж өөрийн тааллаар шүншиглэн аравнайлж адисласан рашаан юм. Тус рашаан үе мөчний архаг өвчин, эмэгтэйчүүдийн өвчин, арьсны зарим өвчин, мэдэрлийн өвчин, бүх төрлийн харшил, болон хүний 16 эрхтэний өвчнүүдэд ууж хэрэглэдэг байсан тухай ахмад буурлууд хуучлан ярьдаг. Зон олон өвчин эмгэгээ илааршуулахад хэрэглэж байснаас гадна уурын утлага, халуун чулууны жин, рашааны замаг, шавар зэргийг зүй  зохистой ашиглаж ирсэн байна.

Оросын эрдэмтэд 1944 онд тус рашааны химийн найрлагыг тогтоож 16 ундрагатай 33-72 градусын халуун цацрагтай чанар нь 1.45имонь  тодорхойлжээ.

1970-1980 аад онуудад Бат-Өлзий сумын нэгдэлчдийн рашаан амралт байсан. 1990 ээд оноос нийгмийн харилцаанд өөрчлөлт орох үед рашаан эзэнгүйдэж, талхлагдан бохирдож байсан үе бий. Сүүлийн 5 жил Могойт СПА жуулчны бааз эзэмшин үйл ажиллагаа явуулах болсноор рашааны орчин бохирдолгүй болсон.

НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ

Байгалийн шавар эмчилгээ: 

 Эмчилгээний зориулалтын ус, эрдэс шим бодис агуулсан нарийн ширхэгтэй, уян, налархай, наалдамхай шинжтэй, анагаах чанартай, байгалийн шаврыг рашаанаар найруулж, буцалган тодорхой температур хүртэл халааж тавина. Шавар тавих талбай, шаврын хэмжээ, температур нь шавар эмчилгээ хийх үндсэн зарчмын дагуу хийгддэг. Эмчилгээний чанарын шаардлага хангасан Эрхэл нуурын шаврыг зөөж ашигладаг.

Элсэн шарлага:

 Эмнэлгийн байрны дэргэд 10х10м2 элсэн талбай нь нарны тусгал, халуун рашаан, дулаан уур амьсгалын нөлөөгөөр халж, маш сайн элсэн засал болдог бөгөөд рашаан эмчилгээтэй хослуулахад, бөөр давсаг, ууц, нурууны мэдрэлийн үрэвсэлд маш сайн нөлөө үзүүлдэг.

Эмэгтэйчүүдийн эмгэг:

  • Үтрээ өндгөвч, дайвар болон умайн архаг үрэвсэл 
  • Умайн архаг үрэвсэл
  • Анхдагч хоёрдогч үргүйдэл
  • Цэвэршилтийн хам шинж

Арьсны зарим эмгэг:

  • Архаг хэлбэрийн экзим 
  • Хайрсан үлдийн намдах үе
  • Псориаз (сэдрээгүй үед)
  • Нейродерматит сэдрээгүй үед
  • Харшлын гаралтай арьсны үрэвсэл, тууралт
  • Байнга дахидаг чонын хөрвөс

Тархи мэдрэлийн эмгэг:

  • Нойргүйдэл
  • Мэдрэлийн ядаргаа, сульданга 
  • Нүүрний мэдрэлийн саажилт
  • Захын мэдрэлийн судлын үрэвсэл 
  • Цус харвалтын дараах үеийн саажилт
  • Вегатив мэдрэл болон судасны үйл ажиллагааны хямрал
  • Архаг радикулит
  • Мэдрэлийн ёзоор, мэдрэлийн саажилтын ба дарагдлын намжмал үе
  • Нуруу нугасны гэмтлийн улмаас доод мөчид хөнгөн саажилт үүссэн
  • Мигрень өвчин
  • Моно, полинейринатийн архаг хэлбэр
  • Рейногийн өвчин

БАЙРШИЛ

 

Улаанбаатар хотоос 460км, Бат-Өлзий сумаас баруун урагш 12км Хангайн нурууны байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг.