СувилалРашаан сувилалЗавхан

УЛААН ХААЛГЫН РАШААН СУВИЛАЛ

БАГТААМЖ 80-100
СУУЦНЫ ТӨРӨЛ  Байшин

ҮЙЛЧИЛГЭЭ

  • Физик эмчилгээ
  • Биеийн тамир эмчилгээ
  • Зүү төөнүүр
  • Бариа засал
  • Иллэг
  • Хануур
  • Самнуур
  • Бөөрний даралт
  • Бруцеллёз
  • Цусны даралт
  • Хамуу
  • Арьс өнгөний өвчин
  • Шижин
  • Шар ус
  • Хуян  
УЛААНБААТАР ХОТООС  1000км зайтай

ТАНИЛЦУУЛГА

Халуун хүйтэн чанартай рашаан. Уг рашааныг эрт дээр үеэс нутгийн ардууд элэг, цөс, ходоод гэдэсний архаг өвчинг анагаахад хэрэглэж ирсэн уламжлалтай. Анх 1987 онд байгуулагдаж рашаан сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Одоо аялал амралт, рашаан сувиллын чиглэлээр 6-9 сарын хооронд улирлын чанартай үйлчилж ажилладаг. Энгийн аялагч амрагч нарт зориулж морин аялал, явган аялал, байгалийн аялал, үзэсгэлэнт газруудаар аялуулах, малчин айлд зочлуулах, рашааны үйл ажиллагаатай танилцуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ

Зүү төөнүүр эмчилгээ: 

Зүү эмчилгээ, монгол төөнө, янжууран төөнө, цахилгаан төөнүүр эмчилгээг рашаан эмчилгээтэй хослуулан хийхэд эмчилгээний үр дүн сайн байдаг.

Физик эмчилгээ: 

Физик эмчилгээний тасаг УВЧ, соллюкс, ионжуулагч зэрэг аппаратаар эмчилгээ явуулдаг. Татлага хийдэг.

Биеийн тамир эмчилгээ: 

Эмчлүүлж сувилуулагчид тохирсон дасгал хөдөлгөөн хийгдэнэ. Задгай талбайд болон анхилуун цэцэрлэгт биеийн тамираар тогтмол хичээллэх боломжтой. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, усан дасгалаар бие бялдраа хөгжүүлж, чийрэгжүүлэх боломжтой.

 Хануур, Төөнүүр, Бумба засал: 

Эдгээр уламжлалт эмчилгээний аргуудыг рашаан эмчилгээтэй хавсруулан тохирох заалтын дагуу хийхэд эмчилгээний үр дүнд сайн.

Иллэг, Бариа засал: 

Бүтэн биеийн зөөлөн бариа, халуун сүүн бариа, халуун шөлөн бариа, халуун тосон бариа, шар сүүн бариа хийх.  Эдгээр бариа нь биеийн үйл ажиллагааг сэргээх, бие махбодыг хоргүйжүүлэх, тамиржуулах, хүч сэлбэх, биеийн эсэргүүцэл нэмэгдүүлдэг. Рашаан эмчилгээтэй хослуулахад эмчилгээний үр дүн сайн.

 Арьсны зарим эмгэг:

  • Архаг хэлбэрийн экзим
  • Хайрсан үлдийн намдах үе
  • Псориаз
  • Нейродерматит сэдрээгүй үед
  • Харшлын гаралтай арьсны үрэвсэл 
  • Байнга дахидаг чонын хөрвөс

БАЙРШИЛ

Улаанбаатар  хотоос 1000км, Завхан аймгийн төвөөс 50км, Хаалгын эм хэмээх ой мод, булаг шанд бүхий байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг.