Амралтын газарСувилалРашаан сувилалБулганОНЦЛОХ ГАЗРУУД ХАМГИЙН ИХ ЭРЭЛТТЭЙ ГАЗРУУД

БААТАРВАН РАШААН СУВИЛАЛ

БАГТААМЖ 120
СУУЦНЫ ТӨРӨЛ  Байшин, Гэр

ҮЙЛЧИЛГЭЭ

  • Давсан зам
  • Толгойн бариа
  • Рашаан эмчилгээ 
  • Усан эмчилгээ
  • Татлага
  • Хөлийн цэгэн бариа
  • Искра эмчилгээ
  • Иллэг
  • Хануур
  • Самнуур
  • Бөөрний даралт
  • Бруцеллёз
  • Цусны даралт
  • Хамуу
  • Арьс өнгөний өвчин
  • Шижин
  • Шар ус
  • Хуян  
УЛААНБААТАР ХОТООС  580км зайтай

ТАНИЛЦУУЛГА

Монголын ард түмний цахим санал асуулгаар 2014, 2015 оны шилдэг эмнэлгээр шалгарсан “Гранд Мед“ эмнэлгийн харьяа “Баатарван “ амралт , рашаан сувиллын цогцолбор нь жилийн 4 улирлын турш улирлын онцлогт тохируулсан үйл ажиллагаа явуулдаг ба орчин үеийн шаардлагад бүрэн нийцсэн манай амралт, сувилал нь амрагч үйлчлүүлэгч эрхэм та бүгдийн амрах ая тухтай таатай орчинг хичээнгүйлэн бүрдүүлсэн цогцолбор юм. Амрагч сувилуулагч та бүхэн энгийн, хагас люкс, бүтэн люкс зэрэглэлийн өрөөнүүдээс сонголтоо хийн үйлчлүүлэх боломжтой ба өрөө бүрт өндөр хурдны интернет, кабелийн телевиз, IPTV үйлчилгээг нэвтрүүлсэн. Баатарван амралт сувиллын хамгийн чухал давуу тал бол Гранд Мед эмнэлгийн шилдэг мэргэжилтнүүд, мэргэжлийн эмч сувилагч нар амрагч сувилуулагчдын эрүүл мэндэд онцгойлон анхаарч мэргэжлийн бүх талын үйлчилгээг ур чадварын өндөр төвшинд хүргэх юм.

НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ

 Хүйтэн ваннд суух  буюу шүршүүр нь: 

Халуун ванны үзүүлэх нөллөөлөөс эсрэг үйлчлэлтэй буюу сэргээх, чийрэгжүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Хүйтэн ус  нь арьсны цусны судсуудыг нарийсгаж, дотоод эрхтнүүдийн цусан хангамжийг сайжруулж, биеийн температурыг хадгалж байдаг. Хүйтэн ус буюу мөс нь хаван, хөхрөлтийг арилгаж, арьсны нүх сүвийг хаах, чангалах үйлчилгээ үзүүлдэг.

Зүү эмчилгээ:

Биеийн гадаргууд байдаг биологийн идэвхит сүвэнд зүү хатгаж, арьс, булчин, шөрмөс суллан, мэдрэхүйн хүлээн авууруудыг  сэдрээн, цочроох замаар судас мэдрэлийн тогтолцоог даган тасралтгүй эргэлдэх энерги цусны урсгалыг сэргээн биологийн идэвхит бодисын  ялгарлыг идэвхжүүлэн нэмэгдүүлж, мэдрэл-шүүрэл-дархлалын тогтолцоог тэнцвэржүүлэн бие махбодын үйл ажиллагааг тэгшитгэн эмгэгийг  анагааж бие мах бодын өвчин эсэргүүцэх болон дасан зохицох чадварыг өндөржүүлнэ. 

Төөнүүр: 

Биеийн гадаргуугаар дулааны болон эмт бодисын үйлдлийг бие махбодод дамжуулан дархлалын тогтолцоог идэвхжүүлж, цус  тунгалагийн бичил эргэлтийг сэргээж, илчийг үүсгэх, хий цусны гүйдлийг тэгшитгэж өвдөлт намдаана. Хий, бадганаар үүсгэгдсэн хүйтэн  чанартай өвчний үед биологийн идэвхит цэгүүд дээр тавина.  

Татлага: Сээр болон бүсэлхийн нугалмай хоорондын зайг нэмэгдүүлэх, цусны эргэлт, тунгалагийн шингэн, хийн гүйдлийг сайжруулах, өвдөлтийг намдаах, хөдөлгөөнийг сэргээх үйлчилгээтэй.

Бариа засал :

 Биеийн гадаргуу дагуу илэх, нухах, үрэх, чичиргэж доргиох аргаар арьс, арьсан доорх өөхлөг эд,  булчин шөрмөс, хөлс, тосны булчирхайд сэдээлт өгч улмаар мэдрэлийн ширхэг бичил цусны эргэлт, тунгалагийн зангилаагаар дамжуулан  тайвшруулах, цусны эргэлтийг сэргээх, арьсны тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, булчин сулруулах, үрэвслийг дарах, өвдөлт намдаах  үйлчилгээтэй.  

 Хөлийн цэгэн бариа: Хөлийн гадаргуугийн мэдрэл, судлын дагуу булчинг гараараа цочроох, сэдээлт өгөх, үйл ажиллагаа болон цусны  эргэлтийг сайжруулах, тайвшруулах, үрэвслийг дарах, өвчин намдаах үйлчилгээтэй. 

 Саам эмчилгээ: 

Монголчууд бидний сайн мэдэх Булган аймгийн айраг, цагаан идээ, гүүний саам, монгол үхрийн сүү, цагаан идээ зэрэг  органик бүтээгдэхүүнийг өглөө бүр шинээр эь амрагч, сувилуулагчиддаа хүргэдэг нь бидний онцлог

Искра эмчилгээ: 

  • Захын мэдрэлийн үрэвсэл
  • Мэдрэлийн гаралтай өвдөлт
  • Толгойн өвдөлт
  • Мэдрэлийн сульданги
  • Мэдрэлийн ёзоорын өвдөлтийн хам шинж бүхий остеохондроз
  • Цэвэршилттэй холбоотой хямрал
  • Венийн судасны өргөсөл
  • Артерийн судасны үрэвсэл
  • Шим тэжээлийн дутагдлаас үүссэн удаан эдгэрэх шарх
  • Үс уналт
  • Арьсны загатнах эмгэг, архаг намрас
  • Амны хөндийн салстын өвчин
  • Шулуун гэдэсний шарх
  • Шамбарам зэрэг өвчнүүүдэд хийнэ.

ВИДЕО

БАЙРШИЛ

Улаанбаатар хотоос 580 км Эрдэнэт хотоос 180км Хутаг – Өндөр сумын Гуртын гүүрний дэргэд байрлана.